Биеийн тамирын стандарт



“Биеийн тамир” хичээлийн стандарт
Хичээлийн нэр: Биеийн тамир
Мэргэжлийн индекс: D 140600
Хамрах хүрээ: 1-р курсын оюутнууд
Судлах цаг:      64 цаг
Хичээлийн зорилго:  Бие бялдрын таван чанар,  биеийн ерөнхий хөгжлийн дасгалуудын талаар ерөнхий ойлголттой болох, Хувь хүний болон нийгмийн хэрэгцээ сонирхолтой нийцүүлэн цогц чадамж бүхий иргэнийг төлөвшүүлэхэд оршино.
Агуулгын хүрээ:
Ø  Бие бялдрын таван чанарыг хөгжүүлэх
Ø  Биеийн ерөнхий хөгжлийн дасгалууд
Ø  Үндсэн гимнастик
Ø  Хосоороо хийж гүйцэтгэх БЕХ-ийн дасгалууд
Ø  Ахуйн хэрэгцээт дасгалууд
Ø  Акробатика
Оюутны эзэмших мэдлэг:
Ø  Бие бялдрын таван чанарын талаар мэдлэг чадвар эзэмших
Ø  Биеийн ерөнхий хөгжлийн дасгалуудын талаар ойлголттой болох
Ø  Дасгал хөдөлгөөний ач холбогдолыг ойлгож мэддэг болсон байх
Ø  Гинастиктийн дасгал хөдөлгөөнөөр хичээллэж бие бялдраа хөгжүүлэх талаар мэдлэг чадвартай болох
Ø  Хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлэх дасгал хөдөлгөөнийг эзэмших
Оюутны эзэмших чадвар:
Ø  Бие бялдрын таван чанар,  дасгал хөдөлгөөнийг хийж гүйцэтгэх чадвартай болох
Ø  Биеийн ерөнхий хөгжлийн цогц дасгалуудыг хийж гүйцэтгэх чадвартай болох
Ø  Хөгжмийн аянд тохируулан дасгал хөдөлгөөнийг хийж гүйцэтгэх чадвартай болох
Ø  Хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх цогц дасгал зохиож, хийж гүйцэтгэх чадвартай болох
Ø  Гимнастикийн цогц дасгалыг хөгжмийн аянд хийж гүйцэтгэх чадвартай болох

No comments:

Post a Comment